Үндсэн хуудас

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-05-27

ZulzagaAI (цаашид "Үйлчилгээ" гэх) ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв нөхцөлтэй санал нийлэхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байна уу.

1. Үйлчилгээний тухай

ZulzagaAI нь хиймэл оюун ухаанд (AI) суурилсан чат туслах систем юм. Хэрэглэгч асуулт тавьж, AI хариулт, орчуулга, баримт бичигийн анализ, мэдээ хайлт зэрэг үйлчилгээг ашиглана.

2. Бүртгэл ба нэвтрэлт

  • Та өөрийн email хаягаар бүртгүүлэн хэрэглэнэ.
  • Бүртгэлийн нууц үг, эрхийг хадгалах хариуцлагыг та өөрөө хүлээнэ.
  • 13-аас доош насны хүүхэд бүртгэл үүсгэх боломжгүй.

3. Кредит ба төлбөр

  • 1 чат үйлдэл = 1 кредит хасагдана.
  • Шинэ хэрэглэгчид анхдагч 5 кредит автоматаар олгоно.
  • Pro багц — 30,000₮/сар, 70 кредит олгоно.
  • Max багц — 50,000₮/сар, 200 кредит олгоно.
  • Кредит худалдан авах — 100 кредит = 10,000₮, 200 кредит = 20,000₮.
  • Сарын багцын кредит дараа сар руу шилжүүлэн нэмэгдэнэ.
  • Бүх төлбөрийг QPay (Q Pay LLC) платформоор хүлээн авна.

4. Хориглох үйлдэл

Та дараах үйлдлийг хийхгүй байх үүрэгтэй:

  • Хууль бус, хорлонтой, заналхийлсэн агуулга үүсгэх
  • Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарлах
  • Систем рүү халдлага хийх, кредит хэтрүүлэн хэрэглэхэд автомат бот ашиглах
  • Бусдын нэвтрэх эрхийг ашиглах, эсвэл өөрийн эрхийг бусдад дамжуулах

5. Оюуны өмчийн эрх

Үйлчилгээ, лого, дизайн, source код нь ZulzagaAI-ийн өмч юм. Хэрэглэгчээс үүсгэгдсэн агуулга (асуулт, AI хариу) нь хэрэглэгчид өөрт нь хамаарна.

6. AI-ийн хариултын талаар

AI нь алдаатай эсвэл бүрэн бус мэдээлэл өгч болно. Эмнэлгийн, хууль зүйн, санхүүгийн чухал шийдвэрийг гаргахдаа AI-ийн хариуг ганцхан эх сурвалж болгон ашиглахгүй байх бөгөөд мэргэжилтэнтэй заавал зөвлөлдөнө үү. ZulzagaAI нь AI-ийн хариунаас үүдэлтэй алдагдлыг хариуцахгүй.

7. Үйлчилгээний өөрчлөлт

ZulzagaAI нь үнэ, багц, нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Чухал өөрчлөлт гарвал email-ээр мэдэгдэнэ.

8. Бүртгэл цуцлах

Та өөрийн бүртгэлийг хүссэн үедээ цуцлах эрхтэй. Бид нөхцөл зөрчсөн тохиолдолд бүртгэлийг түр, эсвэл бүрмөсөн хаах эрхтэй.

9. Холбоо барих

Асуудал, санал хүсэлт байвал hello@zulzaga-ai.pro хаягаар холбогдоно уу.