Үндсэн хуудас

Буцаалтын журам

Сүүлд шинэчилсэн: 2026-05-27

ZulzagaAI нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид анхаардаг бөгөөд төлбөрийн буцаалтыг доорх журмаар хүлээн авна.

1. Буцаалт хийгдэх тохиолдол

  • Техникийн алдаа — Та төлбөр төлсөн боловч кредит данс руу орохгүй, эсвэл систем алдаатай ажиллаж үйлчилгээ авч чадаагүй тохиолдолд бүтэн төлбөрийг буцаана.
  • Давхар төлбөр — Нэг үйлчилгээний төлбөрийг 2 удаа төлсөн тохиолдолд илүү гарсан мөнгийг буцаана.
  • Зөвшөөрөлгүй гүйлгээ — Таны мэдэгдэлгүйгээр гарсан гүйлгээг шалгаад буцаана.

2. Буцаалт хийгдэхгүй тохиолдол

  • Ашигласан кредит — Та аль хэдийн зарцуулсан кредитийг буцаах боломжгүй (1 кредит = 1 үйлдэл).
  • Сарын багц — Pro эсвэл Max сарын багц эхэлсний дараа төлбөрийг буцаахгүй. Гэхдээ та автомат сунгалтыг дараагийн сараас цуцлах боломжтой.
  • AI-ийн хариунд сэтгэл ханамжгүй — AI-ийн хариу нь магадлалт шинжтэй бөгөөд буруу/дутуу гарсан тохиолдолд буцаалт хийгдэхгүй (харин санал хүсэлтэд талархан хүлээн авна).
  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн тохиолдолд хаагдсан бүртгэл.

3. Буцаалт хүсэх журам

  1. hello@zulzaga-ai.pro хаягаар имэйл бичнэ.
  2. Имэйлд дараах мэдээллийг оруулна уу:
    • Бүртгэлтэй email хаяг
    • Гүйлгээний огноо ба дүн
    • QPay invoice дугаар (мэдэх бол)
    • Буцаалт хүсэж буй шалтгаан
  3. Бид 3 ажлын өдрийн дотор хариу өгнө.
  4. Шаардлага хангавал төлбөрийг 5–10 ажлын өдрийн дотор анх төлсөн данс руу буцаана.

4. Буцаалтын хугацаа

Гүйлгээ хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор буцаалт хүсэх боломжтой. Үүнээс хойш ирүүлсэн хүсэлтийг шалгаж тус бүрд нь шийдвэрлэнэ.

5. Холбоо барих